74 настай гэлэнмааг хүчирхийлсэн залуусыг баривчилжээ

fgj0bmdigrifoid1m9q1tsvu1Энэтхэгийн Баруун Бенгал муж улсад энэ сарын дундуур 74 настай гэлэнмаа эмээг бүлэглэн хүчирхийлсэн жигшмээр хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэрэгт холбоотой сэжигтнүүдийн хоёрыг нь хэрэг явдал болсноос хойш 12 хоногийн дараа олж баривчилжээ. Мужийн цагдаа нар олон арван залуугаас байцаасны эцэст Мохаммад Салим Шейх, Гопал Саркар нарыг баривчилсан байна.

Гэмт хэрэгтэн зургаан залуу гуравдугаар сарын 15-ны өдөр 74 настай гэлэнмааг хүчирхийлэхээсээ өмнө сүм дэх мөнгийг нь хүртэл хулгайлсан байжээ. Сүмийн хянлатын камерт хэрэгтнүүд бичигдсэн байсан бөгөөд цагдаа нар зургийг нь хэвлэн тарааж, мэдээлэл өгсөн хүнд 1500 долларын шагнал санал болгосон юм.

Эхлээд Мохаммад Салим Шейхийг баривчилсан бөгөөд түүний мэдээлэлд үндэслэн Гопал Саркарыг баривчилжээ. Баруун Бенгал мужийн нийслэл Колката хотын цагдаагийн мэдээлснээр сэжигтнүүдийн нэгийг Мумбай хотоос олсон байна. Харин үлдсэн дөрвийг нь эрэн сурвалжилж байгаа аж.

Энэхүү жигшмээр хэргийн дараа Баруун Бенгал муж төдийгүй Энэтхэг улс даяар эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг эсэргүүцсэн олон мянган хүн жагссан юм.

Хүчирхийллийн хэргээрээ алдартай Энэтхэгт сүүлийн үед сүмүүдэд халдан ариун биеэрээ байгаа гэлэнмаа нарыг хүчирхийлэх явдал газар авч байна.

 эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …