Людмила Путин: Нөхөр маань хэдийнэ нас барсан

4mrrcug4fq8qeie2v39ven56aiОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан 10 гаруй хоногийн турш нийтэд үзэгдэхээ больж, нэг хэсэгтээ хэвлэлийн бай болоод байсан юм. Түүнийг нас барсан, өвдсөн, шинэ хүүхдээ өлгийдөн авсан гэх мэтээр гэнэт алга болсон шалтгааныг тайлбарлаж, олон таамаглал дэвшүүлсэн билээ.

Харин гуравдугаар сарын 16-нд В.Путин Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбех Атамбаевыг Санкт-Петербург хотноо уулзсан мэдээлэл цацагдсанаар олны эргэлзээ арилсан юм.

Тэгвэл Оросын төрийн тэргүүнтэй холбоотой томоохон шуугиан дахин дэгдлээ. Түүний экс эхнэр Людмила Путин Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа В.Путиныг хэдийнэ нас барсан, түүнийг орлон тоглогч орлож байгаа хэмээн ярьсан байна. Мөн тэрээр “Тэд маш аймшигтай хүмүүс. Оросын тагнуулын албан түүнийг хөнөөх үед би юу ч хийж чадаагүй. Нөхрийг маань хөнөөсөн шигээ охидыг минь бас намайг хороох вий гэхээс би айж байна” гэжээ.

Людмила цааш үргэлжлүүлэн “Бид төгс гэр бүл байгаагүй. Гэсэн хэдий ч би гэрлэснийхээ дараа тагнуулын ажилтнуудад сайн ханддаг байлаа. Гэвч бодит байдал дээр тэд огт өөр хүмүүс байсан. В.Путин ч хэрцгий, хатуу ширүүн хүн байсан.  Харамсалтай нь тэр миний оршин байгаа үгүйг ч анзаардаггүй байсан. Эх, эхнэр хүний хувьд надад гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн байдал шаардлагатай байсан юм. Гэвч түүнтэй хамт өнгөрүүлсэн амьдрал минь эрүү шүүлт шиг байсан. В.Путин намайг зодож, доромжилдог байсан. Эцэст нь түүнээс салахыг оролдсон боловч сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлж, сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис өгдөг байв. В.Путиныг нас барахаас нэг сарын өмнө нэг орой намайг гэртээ ирэхэд үл таних хүмүүс гэрт маань ирж бүгдийг эвдлэн сүйтгэсэн байсан. Тэд “Амьд явахыг хүсэж байгаа бол чимээгүй бай” сүрдүүлсэн гэсэн байна.

Одоогоор энэхүү мэдээллийн баттай эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд В.Путины эсрэг ээлжит нэгэн цуурхал уу аль эсвэл бодит явдал уу гэдгийг батлан хэлэх боломжгүй юм. Харин Оросын Ерөнхийлөгч эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан нь гэдгийг олон эх сурвалж батлан хэлж байна. Хамгийн сүүлд Оросын шатрын их мастер Гарри Каспаров Украины “TSN” телевизэд өгсөн ярилцлагадаа В.Путинтай хамгийн сүүлд уулзахад эрүүл мэндийн асуудалтай байсан хэмээн ярьжээ.

Б.Саруул 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …