Хамгийн амархан аргаар тахиан махыг амтлаж шарах

Ажлаа тарж ирээд амархан атлаа амттай тахиан махтай хоол хийж идмээр санагддаг үе байдаг шүү дээ. Тэгвэл ийм үед энэ жор танд яг хэрэг болно. Зөөлөн атлаа халуун сүмстэй энэхүү хоол танд болон танай гэр бүлийнхэнд таалагдана.

  1. 1

    Тахиан цээж махыг давс, хар перц, үрж жижиглэсэн сармис, орегано зэргээр амлаж сэрүүн газар 30-40 минут хүсвэл 1-2 цаг байлгасан ч болно. Дараа нь бага зэргийн тос хийж холиод шарах шүүгээнд 160С хэмд 20 минут шарна.

  2. 2

    Шарагдаж болсон тахиан махыг сайтар хөргөсний дараа нимгэлэн хэрчинэ.

  3. 3

    Хайруулын тавганд тос хийж халаагаад хэрчсэн сонгино, сармис, лууван, ногоон чинжүү зэргийг хийж давслаад зөөлөртөл нь хуурна.

  4. 4

    Ингээд хэрчсэн тахиан махыг хийж зөөлөн гал дээр үргэлжлүүлэн хуурна.

  5. 5

    Ингээд халуун чинжүүний сүмс, будааны цууг хийж сайтар хутгаж хуураарай.

  6. 6

    Үргэлжлүүлэн зөөлөн гал дээр лууван, ногоо бүрэн болтол хуураарай. Хүсвэл тө өөрийн дуртай хүнсний ногоогоо нэмж болно.

  7. 7

    Ингээд хэрчсэн ногоон сонгино, гүнжидийн үр цацаж хутгаад л галаас гаргаж идэхэд бэлэн боллоо.

    1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …