“Brix”-ийн 11 хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

brix529287024201503300159Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын  11 хамгаалагч дөрвөн залууг  зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ хэрэг өнөөдөр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн  181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр   11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ.

Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байна.

Энэ бол зөвхөн нэг хохирогчийн бэртсэн байдал. Бусад гурван хохирогчийн хувьд үүнээс ч хүнд гэмтсэн байсан юм.

Энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа 11  хамгаалагчийн  хоёр нь “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн гэдгийг  эх сурвалжууд хэлж байлаа.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …