“BBC” телевизийн захирлыг заналхийлжээ

British television presenter Clarkson leaves his home in west LondonИх Британийн “BBC” телевизийн “Top Gear” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксоныг ажлаас нь халсны дараа тус телевизийн ерөнхий захирал Тони Холлын амь насанд халдана гэсэн сүрдүүлэг иржээ.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэхүү заналхийлэл и-мэйлээр ирсэн бөгөөд одоогийн байдлаар уг шууданг гадны улс орнуудаас илгээсэн үү, дотроос илгээсэн үү гэдэг нь тодорхой бус байгаа гэнэ. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан Жереми Кларксонтой холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа юм. Харин уг заналхийлсэн мэдээлэл ирсэний дараа Тони Холлыг гэр бүлийнх нь хамт цагдаагийн хамгаалалтад авсан байна.

“Top Gear” шоу нэвтрүүлгийн тухайд дэлхийн 200 гаруй орны үзэгчдэд хүрдэг ба жилдээ 74 сая ам.долларын ашиг олдог томоохон нэвтрүүлэг юм. Харин хөтлөгч Жереми Кларксон нэвтрүүлгийн продьюсертэй удаа дараа маргалдаж, гар хүрсний улмаас “BBC” телевиз түүнтэй хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн аж.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …