Улаанбаатар төмөр зам бол Орос-Монгол улсын хувь нийлүүлсэн хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага. Тиймээс хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналт харьцангуй нарийн байдаг байх гэж ойлгодог. Гэтэл тийм биш бололтой.
Саяхан Улаанбаатар төмөр замынханы хувьд “Нуухиа авах гээд нүдээ сохлов” гэгчийн үлгэртэй ойр нэгэн үйл явдал болжээ. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гэх эрхэм Төрийн өмчийн хороонд хандан “Зээл авах дэмжлэг хүсэх тухай” албан бичиг илгээжээ. Ингэснээр төд хувьдаа завьсан хөрөнгөө илчлүүлэх дээрээ тулсан байна. Олон үг нуршилгүйгээр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт илгээсэн албан бичгийг уншигчиддаа хүргэе. ЛПүрэвбаатар дарга төмөр замын хөрөнгөөс 200 сая төгрөгөөр LEXUS маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө орон сууц авахуулсан нь илэрсэн байна.
Ц.Мөнх