Иргэд Чингэлтэй хайрханыг тайж тахих, дэг журам тогтоохыг дэмжиж байна

irged-1-1024x683Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Ажлын албанаас Төлөөлөгчдийнхөө сонгогдсон тойрог, хорооддоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрхийг хангах, дүүргээс баримталж буй бодлого зорилт, хууль тогтоомж, Хурлаас баталсан тогтоол шийдвэрийг иргэд олон нийтэд сурталчлах, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого шийдвэрт иргэдийн санал санаачлагыг тусгах зорилгоор Төлөөлөгч-Иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт гуравдугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд зохион байгуулагдав. Төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, Д.Ядамжав, Л.Энхтуяа нар энэ өдөр хорооны Иргэний танхимд иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн Иргэдин Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн чуулган гуравдугаар сарын 31-нд болох гэж буйг мэдээлсэн юм.
Чуулганаар дүүргийн бэлгэ тэмдэг хэрэглэх, Чингэлтэй хайрханыг тайж тахих дэг жаягийг тогтоох журам зэргийг хэлэлцэн батлах юм.
irged-5-1024x683Иргэд Чингэлтэй хайрханыг тайж тахих дэг жаягийг тогтоох асуудлыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлээд, тахилгын ёслолд иргэдээс хандив цуглуулж болох эсэх талаар лавлаж, тодорхой саналууд хэлж байлаа.
Түүнчлэн гэрэлтүүлэг, камер, замын асуудлыг шийдэж өгөхийг Төлөөлөгчдөөс хүсч байсан юм. Төлөөлөгчид гэрэлтүүлгийн асуудлыг 2015 ондоо багтаан шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн.
Мөн үеэр 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагаанд зориулсан суудлын жижиг машин шаардлагатай байгааг хэлж, хоёрын зэрэг машинтай болгож өгөхийг Төлөөлөгчдөөс хүслээ.

irgeed-4-1024x683

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …