Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын тав дахь зочноор шинэхэн үүрэгт ажилдаа томилогдоод буй Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Батбаяр уригдлаа. Тэрбээр “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна. Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа билээ. Иймд энэ хаврын 10 цуврал лекцэнд амжилттайгаар тасралтгүй хамрагдсан залуусыг МЗХ-ны үйл ажиллагаанд нээлттэй хамрагдах эрх олгохын зэрэгцээ батламж гардуулж баталгаажуулахаар болжээ.