Зарим хvн аливаад одтой байхад нєгєє хэсэг нь яаж ч чармайгаад амжилтанд хvрэх нь ховор байдаг. Бvхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгvй юм. Сэтгэл судлаачдын дvгнэлтээс vзэхэд доорх хvчин зvйлс амжилтад нелєєлдєг гэнэ
1.Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хvлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хvмvvсээ стресст оруулахгvй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.
2.Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Єчvvхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дvгнэлт бvv хий. Аливааг олон талаас нь эргэцvvл, хvмvvстэй зєвлєлд.
З.Тєлєвлєгєє, зорилтоо урьдчилан бvv ярь. Хар, цагаан хэл ам хvрэхээс болгоомжил. Хэт бvv догдол, сэтгэлийн хєдєлгєєнєє барьж сур.
4.Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангvй, чалчаа зан амжилтыг vргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, єєрт хэрэгтэй мэдээллийг тvргэн тусгаж сур.
5. Хvмvvстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бvдvvлэг, дээрэнгvй, муухан зан харьцаатай хvнээс амжилт “зугтаадаг”.
6. Хvний мууд бvv дурла. Аль болох эерэг энергитэй зvйлд тэмvvлж, тvvгээр хvрээлvvлэхийг хичээ.
7.Єгєємєр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зvйлийг єдєр тутмын амьдралдаа мєрдлєг болгож чадваас амжилт, аз таныг орхихгvй гэдэгт итгээрэй.
Эх сурвалжийг www.budda.mn