Нийслэлийн прокурорын газраас “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд болон Нийслэлийн хэмжээний хорих ангиудын удирдлагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтын харъяа хорих, баривчлах, цагдан хорих ангийн удирдлагуудаас гадна Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүцэтгэх газрын дарга хурандаа Ш.Булган оролцжээ.
Зөвлөгөөнөөр хорих ангиудад хийгдсэн шалгалтын дүн болон хорих ангиудын аж ахуйд ажиллаж байгаа ялтан жолооч нараас гаргасан зөрчил дутагдлын талаар болон бусад асуудлуудаар ярилцсан ба Нийслэлийн прокурорын газраас хорих ангиудад ялтан жолооч ажиллаж байгаа асуудлыг судалж, тодорхой арга хэмжээ авахуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт прокурорын шаардлага бичхээр шийдвэрлэсэн байна.