Тайландын ерөнхий сайд цэргийн хуульд өөрчлөлт оруулна

32_7c8471d38b87bbc3c3c007500341b8542fd9fe0eТайландын ерөнхий сайд Прают Чан-оча тус улсын Эзэн хаан Бхумибол Адулядежаас дайны хуульд өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн байна. Хэдэн сарын турш эмх замбараагүй байдал үүссэний улмаас өнгөрсөн тавдугаар сард шинээр сонгогдсон засгийн газрыг унагааж, армийнхан төрийн эрхэнд хориг тавихаас өмнөхөн дайны хуульд өөрчлөлт оруулсан билээ. Дээрх хуулиар олон нийтийн жагсаал цуглаан хийхийг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу хязгаарлалт тавьж эхэлсэн юм. Гэн Прают нь энэхүү дайны хуулийг түгэлзүүлж, шинэ арга хэмжээ авах төлөвлөгөөг танилцуулсан байна. Үүнийг хэвлэлийнхэн дамжуулахдаа, нэлээд өргөн хүрээнд, далайцтай өөрчлөлт болох хандлагатай байгаа хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн онд төрийн эргэлтийг удирдаж, тэр цагаас хойш Тайландын ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн Гэн Прают нь дээрх цэргийн хуулийг түдгэлзүүлэх зөвшөөрлийг Эзэн хаанаас хүлээж байгаа гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …