Бид тэднээс хамаагүй хөөрхөн. Тэд гэдэг маань эрчүүд л дээ. Эрчүүд магадгүй зарим үед бидэнд атаархдаг байх. Яагаад гэвэл тэдэнд хүүхнүүдэд байдаг шиг бүх боломжууд байдаггүй шүү дээ. Тэд бидэн шиг хамгийн сүүлд гарсан Glam shine уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлж, Jimmu Choo-гийн дэгжин хадаасан өсгийт тор тор дуугаргаад л бас «Uptown» шиг олон гоё сэтгүүл уншаад эгээ л эрх муужгай шиг буйдан дээр тухлан хэвтэх нь юу л бол. Эр хүн болж төрсөн бол хамаагүй илүү байж гэсэн бодол толгойд чинь хэзээ нэгэнтээ харван орж байсан уу?
Бүсгүйчүүд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Бахархах хэрэгтэй гэдгийг шинжлэх ухаан хүртэл хэлээд байна, бүсгүйчүүдээ.
1. Бүсгүйчүүд тогтвортой харьцаа хүсч буй эрчүүдийг анхны харцаар танина. Тиймээ, энэ үнэн. Харин эрчүүд анхны харцаар эмэгтэйчүүдийг түрхэн зуурын зугаа хөөгч үү, эсвэл тогтвортой харилцаа хүсэгч үү гэдгийг таниж мэдэхдээ тун тааруу байдаг гэнэ. Америкийн Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн судлаачид 18-20 настай эмэгтэйчүүдэд жаахан хүүхэд рүү харж буй байдлаар зургаа санамсаргүй даруулсан 18-33 насны залуучуудын зургийг харуулсан байна. Үүнээс өмнө судлаачид аль хэдийнээ тэдгээр эрэгтэйчүүдийн тестостероныг тогтоогоод сэтгэл зүйг нь таниж мэдчихсэн байсан гэнэ. Ингэж туршихад бүх эмэгтэйчүүд тогтвортой харьцаа хүсч буй эрчүүдийн зургийг зөв таниж чаджээ.
2. Худлаа яриаг шууд л илрүүлж чаддаг. Тэр урьд шөнийг найзуудтайгаа хөзөр тоглож ганц хоёр лааз шар айраг ууж өнгөрөөсөн гэж худлаа чалчиж байна уу? Чи яриаг нь дөнгөж эхлэв үү үгүй юу худлаа гэдгийг нь мэдчихэж байгаа биз? Тиймээ, байгалиас ийм чадвар цаанаасаа заяасан. Эрчүүд харин худлаа ярьж байгааг мэдэх чадвараараа хүүхнүүдээс гурав дахин муу байдаг гэнэ. Гэхдээ энэ нь худлаа яриад байвал эрчүүдийг хөөрхөн аргалчихаж чадна гэсэн үг биш юм шүү. Давуу талаа хэрэгтэй зүйлд нь ашиглах хэрэгтэй.
3. Илүү сайн нүдтэй.Миний эхнэр ямар сайн хараатай, ямар гярхай гээч. Би бүхэл бүтэн цагийн турш машиныхаа түлхүүрийг олохгүй сандчин хайж байхад манай эхнэр надаас юу хайж байгааг асуугаад ердөө ийш тийш гүйлгэж хараад л олоод өгсөн. Миний бүтэн цаг хайгаад олоогүй түлхүүрийг тавхан минутад олчихсон шүү гэж нэг найз маань ярьж билээ. Түүний зөв. Эмэгтэйчүүдийн харааны бүтэц эхээс төрөхдөө л эрэгтэй хүнийхээс илүү байдаг. Түүнчлэн эмэгтэй хүний тархинд нуман хэлбэрээр дор хаяж 45 градусаар хамрынхаа дээшээ доошоо, толгойныхоо зүүн баруун тийш харах тусгай «программ» байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд толгойгоо эргүүлэхгүйгээр «алга болсон зүйлийг» хайж олох чадвартай гэсэн үг. Харин эрчүүд ан хийх, мэргэн буудах зэрэг аливаа зүйл дээр тогтож удаан ажиглан харах тал дээрээ эсрэг хүйстнүүдээсээ илүү гэнэ.
4. Шилдэг жолоочид. Эрчүүд энэ тал дээр өөрсдийгөө биднээс мундаг гэж даанч том эндүүрдэг дээ. Зарим нэг нь эмэгтэй жолоочдыг «сармагчин машин барьж байна» гэж дуудаж байгаатай ч таарч байсан л биз дээ? Тэднийг бүү тоо тэгж л байг. Ихэнх том осол аваарыг эрэгтэй жолоочид, харин ихэнх жижиг ослуудад эмэгтэй жолоочид гаргасан байдгийг зарим хөдөлгөөний статистик судалгаанууд нотолдог. Эрэгтэй жолоочид авто ослоос болж амь насаа алдах эрсдэл 77 хувьтай байдгийг нэгэн замын хөдөлгөөний судалгааны баг гаргажээ. Яагаад гэвэл тэд хурд хэтрүүлж, согтуугаар жолоо барих зэрэг бодлогогүй алхмуудыг дандаа хийж байдаг байна. Эмэгтэйчүүд тархиныхаа ихэнх хэсгийг хариуцлага хүлээх, анхаарал сэрэмжтэй байх тал дээр хандуулдаг нь бидэнд давуу талыг авчирдаг гэнэ.
5. Интернэтэд дэмий цаг үрдэггүй. Эмэгтэйчүүд интернэтээс өөрт нь яг юу хэрэгтэй байгааг сайн мэддэг. Хүсч байгаагаа ч авч чаддаг. Товчхон хэлбэл, хүүхнүүд эрчүүд шиг интернэтэд дэмий цаг үрдэггүй, зорилготой суудаг байна. Английн судлаачид «Эмэгтэйчүүд сард дунджаар эрчүүдээс 30 хувиар бага цагийг интернэтэд зарцуулдаг» гэдгийг олж мэджээ. Эрчүүд юуны төлөө интернэтэд сууж байгаагаа мэдэхгүй дэмий цаг, мөнгөө гарздаж байхад эмэгтэйчүүд онлайн худалдаа хийж, картныхаа үлдэгдлийг шалгаж, аялал жуулчлалын шинэ санаа олж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харьцаж байдаг байна.
6. Үнэртэх мэдрэмж илүү сайн. Хиртэй ор хөнжлийн даавуу, угаалтуур дахь өмнөх өдрийн угаагаагүй аяга таваг, эргэн тойрон хөглөрөх бохир заваан хувцаснууд… ямар муухай гээч. Өглөө босоод тэр заваан замбараагүй зүйлсийг харахаар хурдхан шиг нэг тийш болгохоос нааш хүүхнүүдийн санаа амрахгүй. Тэр ч байтугай ариун цэврийн өрөө орсныхоо дараа эрчүүдийн 75 хувь нь л гараа угаадаг байхад эмэгтэйчүүдийн 90 хувь нь заавал гараа угаадаг байна.
7. Амархан согтдоггүй. Английн Кентаклийн их сургуулийн, хэсэг эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь цусан дахь алькохолийн хэмжээ ижил түвшинд байхад эрчүүд биеэ барихаа мартах шахаж байгааг ажиглаж мэджээ. Энгийн үед тэр бүр илрэхгүй зан чанар, үйлдэл эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алинд тодорхой хэмжээгээр илэрч байсан ч эрчүүд энэ үзүүлэлтээр эмэгтэйчүүдээс гурав дахин их байсан. Харин эмэгтэйчүүд тохьтой томоотой байдлаар эрчүүдээс зургаа дахин сайн байгаа нь ажиглагдсан байна.
8. Олон үйлдлийг зэрэг хийхдээ гаргууд. Эмэгтэй хүн бүрийн амьдралын шинэ өглөө бүр дэс дараалал, эмх цэгцтэйгээр эхэлдэг. Босоод нүүрээ угаана, дараа нь өглөөний цайн дээрээ ногоотой сэндвич бэлтгэж иднэ, түүнийхээ дараа шүдний эмчтэйгээ утсаар ярина гэхчлэн… Хамгийн гайхалтай нь энэ бүгдийг зэрэг хийж чаддагт хамаг учир нь байдаг. Эмэгтэйчүүдийн тархи олон үйлдлийг зэрэг хийх тал дээр илүү хөгжсөн байдгийг судлаачид олж тогтоожээ.
9. Илүү хурдан ярьдаг. «Эмэгтэй тархи» номын зохиогч эрдэмтэн Louann Brizedine «эмэгтэйчүүд дунджаар өдөрт эрчүүдээс 2-3 дахин их ярьдаг» гэжээ. Түүнээс гадна эмэгтэйчүүд минутанд дунджаар 250 үг уншиж чаддаг бол эрэгтэйчүүдийн үзүүлэлт дунджаар 125 байх жишээтэй. Тэр ч байтугай эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдээс хамаагүй эрт хэлд ордог.Эмэгтэй хүний хоёр тархины аль алинд «хэл ярианы хөгжлийг дэмжих хэсэг» байдаг гэнэ. Тийм учраас эмэгтэйчүүд гадаад хэл сурахдаа эрэгтэйчүүдээс илүү авьяаслаг бас хурдан байдаг байна.
10. Салалтын дараа шаналж, өөрийгөө зовоодоггүй. Эмэгтэйчүүд хайртдаа баяртай гэж хэлэхдээ уйлан хайлан хэлдэг байж болох л доо. Гэхдээ нэгэнт салсан, нэгэнт шийдсэн бол тэд салалтын дараа гуньж гутраад байдаггүй гэж харилцааны сэтгэл зүйч ярьж байна. «Тэд эхний өдөр усан нүдэллэнэ. Тэгэнгүүтээ л хэн нэг найз дээрээ очоод тэр новшийн амьтан миний залуу насыг үрлээ гээд л ярьж гарна. Тэр хамтдаа салсан залууг газар доор ортол муулаад тэгээд л эмэгтэйчүүдийн сэтгэл тайвширчихна. Харин эрчүүд уйлахгүй. Тэдэнд тийм зүйл яриад байх найз ч байхгүй. Найз байсан ч эрчүүд найздаа ийм зүйл ярихгүй. Тэгээд л дотроо шаналж стрессийг хуримтлуулж гарна даа» гэж нэгэн сэтгэлзүйч харилцааны тухай номондоо бичжээ.Салалтын дараа эрчүүдийн 68 хувь нь сэтгэлийн шаналалд хэсэгтээ л автдаг бол эмэгтэйчүүдийн ердөө 23 хувь нь л ийм байдалд ордог гэнэ.
эх сурвалж: emegteichuud.mn