Хятадад шоуны үеэр 1000 гаруй эрвээхэй үхжээ

397650“Нисэж буй үзэсгэлэнт эрвээхэй” шоуг Хятадын Сичуань мужийн гэр бүлүүд зохиохоор төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаанд олон гэр бүл, хүүхэд, эцэг эхчүүд оролцсон байна.  Гэр бүлүүд гартаа эрвээхэйтэй хайрцаг барьсан байсан ба тэд нэгэн зэрэг хайрцгийг нээх ёстой байжээ. Нээх үед эрвээхэйнүүд нисэх ёстой байсан аж.  Энэ нь тэдний хувьд маш сэтгэл хөдлөм бас зугаатай үйл ажиллагаа болох ёстой байсан байна. Гэтэл зохион байгуулагчидийн хүссэнээс тэс өөр зүйл болсон байна. Дохио өгч хайрцгийг нээх үед ямар нэгэн шалтгааны улмаас зарим эрвээхэйнүүд ниссэнгүй. Хүүхдүүд тэр дороо маш их сандралдан хайрцагнуудыг шидсэн ба шавьжнууд газраар унасан байна. Зарим нэг ухаалаг иргэд тэднийг газраас түүж, нисэхийг хүртэл заах оролдлого хийжээ. Гэсэн хэдий ч үйл ажиллагааны дараа зохион байгуулагчид газраас мянга гаруй эрвээхэй бяц гишгигдсэн байсныг олжээ.397651 397653 397654 397655 397658 397656 397652 397657

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …