“Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байна. Киноны гол дүрийг орчин үеийн “Гамлет” гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчидамилуулсан нь олонд хүрч чаджээ.
Цаг гаруйн хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж чадсан энэхүү киноны үйл явдалд Баяраа, Батаа хэмээх залуусийн тухай гарна. Тэд эмэгтэйчүүдийг хэрхэн яаж агнадаг, тэр нь хэрхэн бүтэлгүйтдэг тухай зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзэх боломжтой юм. Харин эцэс сүүлд засрашгүй анчин Баяраа, Батаа нар өөрсдийн хайр дурлалыг олж, хүмүүжих хүртлээ Тэд бол “АНЧИД”.
ОНИЛНО… ОТНО… УЯРААНА… УРХИДАНА… ҮРГЭЭНЭ… АГНАНА…
Туршлагатай бас Төгс “АНЧИД”… уриатай амьдарсаар ирдэг.
Ингээд кино нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин С.Болд-Эрдэнэтэй цөөн хором ярилцав.
-За кино нээлтээ хийж байгаад баяр хүргье. Та бараг анх удаа инээдмийн киноны гол дүр бүтээж байх шиг байна. Дүрийнхээ талаар?
-Энэ кино бол үзэгчдэд баяр хөөр бэлэглэсэн бүтээл байгаа. Урьд нь театрын тайзан дээр инээдмийн дүр бүтээж байсан. Харин анх удаа инээдмийн уран сайхны кинонд тоглож үзэж байгаагаараа онцлог байлаа. Киноны хувьд инээдмийн үйл явдлаар дүүрэн. Кинонд дэргэдээ байгаа аз жаргалаа анзаарахгүй, аз жаргалыг үргэлж хайж явдаг залуусийн тухай гарна. Гэвч жинхэнэ аз жаргал нь ойрхон байдаг.
-Ямар учраас киноныхоо нэрийг “Анчид” гэж нэрлэх болов?
-Анчид гэхээр л буугаа бариад анд гарахыг хэлээгүй. Эмэгтэй хүний анд гарахыг л хэлж байгаа юм болов уу /инээв/
-Хамтарч ажилласан уран бүтээлчдийнхээ тухай?
–Энэ кино бол “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл. Мэдээж залуу уран бүтээлчидтэй, өмнө нь уран бүтээл туурвиж байсан туршлагатай залуучууд, эрч хүчтэй баг хамт олонтой хамтарч ажилласандаа баяртай байна.
Киноны гол дүрийн жүжигчин Ц.Баярцэнгэлтэй цөөн хором ярилцав.
-“Анчид” УСК нээлтээ хийж байгаад баяр хүргье?
-“Онч мэргэн” продакшний анхны уран бүтээлд орчинүеийн“Гамлет” гэгдэхболсонжүжигчинС.Болд-Эрдэнэ ахтай дуэт болж тоглосондоо үнэхээр баяртай байна. Сайхан уран бүтээл, сайхан кино боллоо. Киноны 50 хувийг үүрч ажиллана гэдэг жаахан хэцүү байдаг юм байна. Гэхдээ хичээж ажилласан баяртай байна.
-Мэдээж дуучин хүн киноны гол дүр бүтээх амаргүй байсан байх. Дүрийнхээ тухайд?
-Миний үндсэн мэргэжил бол жүжигчин. Одоо мэргэжлээрээ ажиллаж эхэлж байна. Би КУДС-ийг төгссөн. Энэхүү кинонд Баяр гэх залуугийн дүрийг бүтээсэн. Боогий ах бид хоёр насны зөрүүтэй байж, найзууд шиг хуурай ах дүүс болон хэрхэн ан хийдэг тухай, ямар ан хийдгийг киноноос үзээд ойлгосон байх.
-Өмнө нь бас хэд хэдэн кинонд тоглож байсан?
-Өмнө нь хоёр гурван кинонд тоглож байсан. Энэ киногоор хүргэх мессежийг хүн хүн өөр өөрсдөө хүлээн авна. Юутай ч их гэгээлэг аз жаргал баяр хөөр бэлэглэсэн кино. Хайр гэдэг миний насны залуучуудад, Боогий ахын үеийн залууст хэрхэн гарч ирдэгийг харуулахыг зорьсон.