“Бадарчин явсан газар балагтай, Батгана суусан газар баастай” гэдэгчлэн Номтойбаяр явсан газар “но”-той гэдэг хэлц үг гараад удаж байна. Эцгийнхээ мөнгө, нэр нөлөөгөөр Ардын намд шургалж, дэд сайдын суудал нэг тэрбум төгрөгөөр “худалдаж авсан” тэрээр 2012 онд Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр охид хүүхнүүдэд халтай, орчин цагтаа “зартай” эр боллоо.
Анхны хүүхдээ 17 настайдаа тэвэрч байсан эрхэм гишүүний хамгийн сүүлд гарсан охин үр нь ой ч хүрээгүй гэх. Хүн хутгаллаа, хүүхэн хүчиндлээ гэхчилэн хамаг муу нэрний цуглуулга болсон энэ хүн айлын нялх охид, амраг хосуудын “эрлэг” болсон гэлтэй.
Хамгийн сүүлд гэхэд дуучин Агийтай онгоцноос хамт бууж байгаа зургийг нь папарациуд авсан нь энэ. Яг энэ үед түүний эхнэр Мандухай нь нялх охинтойгоо гэртээ байсан бол эрхэм гишүүн маань Германд хэд хоног зугаалаад Монголд морилж байгаа хором ажээ. Өнгөрсөн зун Номтойбаярын төрсөн өдрөөр Агий хамт шоудаж явсан гэхээр тэд нэлээд дээр үеийн “найзууд” бололтой. Тэгвэл саяхны нэг өдөр “Киви” хамтлагийн дуучин Агийгийн хайртай залуу гэх Монголдоо л нэр нөлөөтэй, мөнгө хөрөнгөтэй айлын нэгэн хүүхэд манай томчуудын цугладаг нэгэн бааранд согтуурхаж “Номтойбаяр юу юм бэ. Тэрний эрх мэдэл, мөнгөтэй байх нь хэнд хамаатай юм. Хүний найз охин руу сарвалздаг хэн юм. Үхэх сэхэхээ үзнэ. Надад мөнгө ч байна, танил тал ч байна” гэхчилэн хашгирсан тухай эх сурвалж ярьж байна.
Дуучин Агий найз залуутай атлаа Н.Номтойбайр гишүүнтэй зугаацах болсон гэхэд итгэмгүй. Харин зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар таалагдсан хүүхэндээ мөнгө төгрөг гар татдаггүй эрхэм гишүүний занганд хөөрхий залуу бүсгүй хөл алдсан байж магадгүй гэх. Ямартай ч эрхэм гишүүн Н.Номтойбаяр дуучин Агийгийн экстэй хэзээ мөдгүй нүүр тулах бололтой.
Эр хүн ер нь “хоёр улаан хоолойноосоо болдог” гэх үг эртнээс гарсан нь учиртай биз. Эрхэм гишүүн Н.Номтойбаяр хоёр улаан хоолойгоо захирч дийлэхгүй явсаар сонгуулийн хугацаагаа дуусгаж, “нутаг буцах” бий дээ.
А.Тамир
Эх сурвалж: Paparatsi.mn