Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нь УЕПГ-т Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдсон тул Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-д заасны дагуу Нийслэлийн прокурорын албан тушаалд ажиллах хүсэлтэй прокурорын мэдлэг чадварыг үнэлж, дүгнэх ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Дээрхи ажлыг Улсын Ерөнхий прокурорын газарт явуулах тул нэрээ дэвшүүлэх прокурорууд өөрийн хүсэлт, ажил байдлын тодорхойлолт, мөрийн хөтөлбөрөө 2015 оны 04 дүгээр сарын 07-ны дотор Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газарт ирүүлж, дээрх журмын 3 дугаар бүлэгт зааснаар шалгалтын хүрээнд бэлтгэлээ хангана уу.
Тавигдах шаардлага.
1. Прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх
2. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа
3. Сахилгын шийтгэлгүй байх