Эмэгтэй улс төрчид “Эмэгтэйчүүд эв нэгдлийг эрхэмлэнэ” уриан дор нэгдлээ

11099775_1038030919558155_155821823_n“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай Монгол Улсын Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх олон нийтийн санал асуулгын дүн гарлаа. Сонгуулийн Менежментийн Төвөөс дөрөв дэх удаагаа зохион байгуулсан энэхүү төслийн үр дүнд улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих жилийн хугацаатай сурталчилгааны кампанит ажил өрнөх юм. Санал асуулгын үр дүнд үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, нийгмийн хөгжилд тустай хөтөлбөр санаачилсан, салбартаа манлайлагч улс төрч эмэгтэйчүүд ялагчаар тодров. 2008 онд байгуулагдсан Сонгуулийн Менежментийн Төв нь улс төрд ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Өмнөх жилүүдийн төсөлд ялалт байгуулсан улс төрч бүсгүйчүүд өнөөдөр улс төр болон төрийн өндөр албан тушаалд амжилттай ажиллаж байгаа нь энэхүү төслийн чансааг илтгэж байгаа юм. Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх санал асуулгад 10 бүсгүй Шилдгийн шилдгээр, 50 эмэгтэй Шилдэг улс төрчөөр шалгарлаа. Emegteichuud.mn, Elegance сэтгүүл энэхүү төсөлд мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцсон. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай жилийн турш үргэлжлэх сурталчилгааны кампанит ажлын нээлт, Батламж, Эрхийн бичиг гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн улс төрч бүсгүйчүүд “Эмэгтэйчүүд эв нэгдлийг эрхэмлэнэ” уриан дор нэгдсэн юм. Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг дэмжиж, өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснээр нээлтийн ёслол өндөрлөлөө.

11092578_1082773641739041_764454443_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …