72 настай эмгэн үр зулбуулах эм зарж байжээ

da37abc320f2d208bigУлаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид “Нарантуул” худалдааны төв дээр үр зулбуулах эм зардаг байсан иргэдийг илрүүлэн шалгажээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Тодруулбал, тэднээс үйлдвэрлэсэн улс болон нэр нь тодорхойгүй хоёр хайрцаг эм хураан авчээ. Одоо энэхүү эмийг хаанаас авсан гэдгийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Тэд эмээ хямдхан зардаг байсан бөгөөд авч байгаа хүмүүст “Аюулгүй ээ. Найдвартай устгана. Дараа нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Яг төрсөн хүн шиг гамаа сайн бариарай” хэмээн сурталчилж, зардаг байсан талаараа мэдүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …