Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно

Монгол Улсын Засгийн газрын XIX ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 06-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
2.
Турк Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
3.
Улсын Их Хурлын гишүүн Д.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
4.
Чөлөөт бүсүүдийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
Д.ЭРДЭНЭБАТ
5.
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Д.ЭРДЭНЭБАТ
6.
“Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийн тухай*
Ж.ЭРДЭНЭБАТ
7.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай*
Ж.ЭРДЭНЭБАТ
8.
Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай
М.ЭНХСАЙХАН
9.
Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай
М.ЭНХСАЙХАН
10.
Төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай
М.ЭНХСАЙХАН
11.
Түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлэх тухай
Д.ЦОГТБААТАР
12.
Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Н.ТӨМӨРХҮҮ
13.
Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай
Н.ТӨМӨРХҮҮ
14.
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Р.ЖИГЖИД
15.
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
 
Танилцуулах асуудал
16.
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний явцын 2014 оны хэрэгжилтийн тухай1
С.БАЯРЦОГТ
17.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай
С.БАЯРЦОГТ
18.
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай
С.БАЯРЦОГТ
19.
Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн тухай
У.ХҮРЭЛСҮХ
20.
Зам, тээврийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай
Н.ТӨМӨРХҮҮ
21.
Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний тухай*
Р.БУРМАА
22.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа  ажлын явцын тухай*
Р.ЖИГЖИД
23.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан Ажлын хэсгээс хийж байгаа ажлын дүнгийн тухай*
Р.ЖИГЖИД
24.
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай*
Р.ЖИГЖИД

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …