Сайн байцгаана уу би өөрт тохиолдоод байгаа асуудлаа та бүхэнтэй хуваалцаж бас яах ёстойгоо мэдэхгүй байгаа учраас зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг энгийн л нэгэн эмэгтэй нөхөртэйгөө суугаад яг 10 жил боллоо. 10 жил хамт амьдрахад их л юм болсоон сайдаж муудах үе зөндөө л байсан. Эхэндээ хэрэлдээд муудаад эвлэрээд сүүлдээ хэрүүл нь зодоон болж хувирсан ер нь тэгээд л гар хүрдэг болоод удаж байна. Миний амьдрал маш хэцүү эргэлзээтэй байдалд байна. Нөхөр маань 7 хоногт заавал 1 удаа гарна архи ууна тэгээд ирэхдээ хэрүүл хийж ганцаараа агсамнаж орилж хашгирч намайг зоддог байсан.
Яагаад байсан гээд байгаа вэ гэхээр би бараг жилийн өмнөөс архи уух болохоор нь хүүхдүүдээ аваад ээж аав ах эгчийндээ очоод хоночихдог болсон юм. Тэгээд эрүүлд нь гэртээ харина нөхрийгөө эрүүл байхад бид 2 хэрэлдэж байсан нь их ховор эрүүл үедээ инээгээд л 2 хүүхэдтэйгээ тоглоол янз бүрийн юм яриад зүгээр байдаг. Би нөхөртөө надад анхаарал тавьсангүй хайр халамж мэдрүүлсэнгүй гэж гомдолж үзээгүй гэрийнхээ бүх л ажлыг би өөрөө амжуулж нөхрөөрөө 1 ч удаа юм хийлгэж үзээгүй. Эр хүн юм чинь гэрийн аар саархан юманд оролцуулаад яахав ажлаа хийгээд явж байгаа хүнийг орой ирэхээр нь олон юм яриад яахав гэсэндээ амьхандаа л миний нөхрөө хайрлаж халамжилж байгаа царай нь тэр. Би өөрийгөө хөөрхөн сайхан хүүхэн гэж хэлэхгүй ээ.
Хамгийн гол асуудал юу вэ гэхээр манай нөхөр сүүлийн 3 ч удаа гадуур гарахдаа утас нь байнга над руу дарагдчаад цаана нь эмэгтэй хүн юм яриал одоо хаачих уу яах уу гээл би тэр болгоныг нь утсандаа бичээд авсан байгаа тэгээд хэлий гэхээр хэрүүл болох болвуу яах бол гээд хэлж ч чадахгүй сэтгэлийн дарамттай юм. Тэгээд нөхөр маргааш нь юу ч болоогүй юм шиг шал өөр юм яриал инээж баясаал өчигдөр найзуудтгаа тэнд тэгж уугаад тэр тэгж энэ ингэсэн гээл тэгэхээр нь нөгөөдөхийг нь хэлэх хэцүү байх хэцүү хэлэхээр хэрүүл болно. Урьд нь ч гэсэн хэрүүлийн сэдэв дандаа л нэг иймэрхүү юмнаас болоод хэрэлдэхээрээ намайг зодчоол би бүх юманд буруутай болоод л үлддэг байсан болохоор одоо дахиад зодчих болвуу яах бол гэж бодохоор үнэхээр надад хэцүү байна.
Хэлэхгүй байя гэхээр үхэн үхтлээ ингэж сэтгэлийн дарамттай амьдрах юм шиг. Намайг юу ч хэлдэггүй болохоор энэнээс доор юм болох юм шиг санагдаад. Өөр хүүхэнтэй алцганаж ирчээд надаар бүх юмаа хийлгүүлээд юунд ч санаа зовохгүй тэжээж л байгаа бол болоо гэсэн шиг. Ийм шалтгаанаас болоод 2 хүүхдээ өнчрүүлээд салах уу эсвэл эцээ үзтэл тэвчээд үзэх үү надад туслаач…
Эх сурвалж: http://www.cekc.mn/