Францад хэт туранхай загвар өмсөгчдөд хориг тавьжээ

32_c172ed8c26aeea104a9d48e4cfd36cefd27efc6fФранцын парламент хэт туранхай загвар өмсөгчид ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Ингэснээр загвар өмсөгчид тодорхой түвшнээс давсан биеийн ерөнхий жингийн нөхцлийг хангасан байх ёстой болж байгаа юм. Харин загварын агентлагууд уг журмыг зөрчсөн тохиолдолд торгууль төлөх болон шоронд зургаан сар хоригдох ял шийтгэл хүлээх гэнэ. Парламентийн доод танхим нь аюултай жин хасах элдэв зөвлөгөөнүүдийг хөхүүлэн дэмжсэн интернэт сайтууд болон хоол идэхгүй байх, хоолноос гарахыг зөвтгөсөн үзлийг хууль бус хэрэгт тооцож, тусгай арга хэмжээ авахаар болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Францад 40,000 орчим хүн хоолны дуршил нь алдагдаж, огт идэхгүй байгаа бөгөөд тэднээс 10 хүн тутмын 9 нь охид, эмэгтэйчүүд байгаа аж.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …