Та хувь заяагаа мэдэхийг хүсч, ирээдүй рүүгээ өрөөсөн нүдээрээ ч гэсэн шагайн харахын хүслэн болж байна уу? Тэгвэл нэгдүгээр сарын 6-наас 19-ны хооронд мэргэлж таахад хамгийн тохиромжтой хугацаа гэнэ. Слав хэлтнүүдийн хувьд энэ хугацаанд “нар буцах” гэдэг сайхан баяр тохиодог ажээ. Сүсэг бишрэл ёсоор нар зун руу буцаж, харин өвөл хүйтэн тийшээ эргэдэг байна. Даашинз, кокошникоор /орос бүсгүйчүүдийн толгойн өмсгөл/ гоёсон наран авхай тэрэг хөлөглөн халуун орныг зорьдог гэж славчууд үздэг ажээ. Үүний дараа улам хүйтэрдэг боловч удалгүй хүйтний эрч сулардаг учраас хаврыг угтан хөгжилдөн баярладаг байна. Өвөл болоход “карачум” ирдэг гэж эрт дээр үеийн хүмүүс ярьдаг байжээ. Карачум гэдэг нь славчуудын хувьд амьдралыг хөнөөн хорлогч сүнс юм.
Нөгөө ертөнцөөс талийгаач нарын сүнс ирж, тэдгээр буг чөтгөр зул сарын баяраас загалмайтны баяр хүртэл хугацаанд хэсүүчилж явдаг учраас аливаа мэрэг төлөг буулгахад тохиромжтой гэж славчуудын өвөг дээдэс итгэдэг байжээ. Үл үзэгдэгч сүнснүүд амьд хүмүүсийн дотор байх нь тэдэнд ирээдүйгээ харах боломж өгдөг гэж ард олон итгэдэг байна. Мэргэлэх олон арга байдгийн дотроос хамгийн сонирхолтойгоос нь дурдая:
Утсаар мэргэлэх. Охид уртаашаа адилхан утаснууд хайчилж, тэдгээрийг нэгэн зэрэг шатаана. Хэний утас хамгийн түргэн шатаж дуусна тэр бүсгүй хамгийн түрүүнд нөхөрт гарна гэж үздэг ажээ. Хэрэв утас нь асаасан даруйд унтрах юм уу эсвэл тэн хагастаа хүртэл шатаагүй бол мөнхийн ”охин» хэвээр явах болно гэж элэнц эмээ нар үздэг байжээ.
Бөгж, зүүгээр ямар хүүхэд төрөхийг мэргэлэх. Бөгжийг аягатай ус руу хийж, дундуур нь ноосон давууны өөдсийг зүүгээр хатгаж гаргана. Дараа нь утсанд өлгөгдсөн бөгжийг мэргэлүүлж байгаа хүний гарын хажууд алгуурхан тавина. Хэрэв бөгж юм уу зүү эргэлдэн хөдөлж байвал охин төрөх ба цагийн дүүжмэг шиг хоёр тийшээ савалж байвал хүү төрнө. Бөгж, зүү хоёулаа хөдлөхгүй бол хүүхэд төрөхгүй гэсэн үг ажээ.
Амьдрал болон хүргэн ямар байхыг таах нь. Эсгий гутал дотор элдэв зүйлс хийгээд бүсгүйчүүд ээлж дараалан тэдгээрээс юу дайралдсанаа гаргаж ирнэ. Сахар таарвал амьдрал амттай сайхан байна, бөгж таарвал хадамд гарна, сонгино таарвал уйлахын тэмдэг, хундага таарвал наргиан цэнгээнт амьдрал хүлээж байна гэсэн үг гэнэ. Алтан бөгж таарвал баян амьдарна. Даавууны өөдөс таарвал ядуу нөхөртэй учрах бол алчуур сугалбал сайхан залуутай ханилна. Монетон бөгж таарвал баян нөхөртэй болно гэсэн үг ажээ.
Тахиагаар мэргэлэх нь. Нэг тавган дээр үр асгаж, мөнгө тавина. Нөгөө тавганд ус хийгээд хажууд нь толь тавина. Азарган тахиа толь руу очвол ирээдүй нөхөр чинь зугаа цэнгэл хөөцөлдсөн хүүхэмсэг эр байх болно. Тахиа үрийг тоншвол баян нөхөртэй таарна, ус уувал архичинтай таарах гэнэ.
Шүдэнзээр мэргэлэх. Шүдэнзний хайрцагны хоёр захаар нэг нэг шүдэнз шургуулж асаагаад найз залуугаа мэргэлнэ. Хэрвээ шүдэнзнүүд шатаж дуусахдаа бие бие рүүгээ чиглэвэл «мэргэлсэн» залуу бүсгүй хоёр салахгүй хамтдаа байна гэсэн үг ажээ.
Зүүдээр заяаны ханиа мэргэлэх. Хайртай залуугийнхаа нэрийг алгын чинээ цаасан дээр бичээд тэмдэг үлдээхийн тулд будагтай уруулаар үнсэнэ. Дараа нь цаасаа толины хамт дэрэн доороо хийж унтана. Заяаны ханиа зүүдээр мэргэлэх бас нэгэн өөр мэрэг бол даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө лаврын гурван навчин дээр гурван өөр хүний нэр бичээд унтахынхаа өмнө хэн нь намайг мөрөөддөг болохыг зүүдэнд минь харуулж өгөөч гэж шивнэн хэлээд унтдаг ажээ.
Гэрийн онгоноор мэргэлэх. Аяганд лааны тос, тавганд сүү хийгээд гэрийн савдаг эзэн минь ирж сүү ууж лааны тос ид гэрийнхээ босгоны гадаа тавина. Үгээ хэлж дуусаад сүүгээ лааны тостой аягандаа хийхдээ үүсч байгаа дүрсийг анхааралтай ажиглана. Хэрвээ загалмайн дүрс харагдвал өвчин зовлон, оршуулга болно, цэцэгний дүрс харагдвал хайр сэтгэлтэй учирч, хуримаа хийнэ. Хэрвээ лааны тос аяганы ирмэгээр хөвбөл холын аянд мордоно, харин од маягийн дүрс харагдвал ажил үйлс нь бүтэмжтэй байна. Хүний дүрс гарвал найз нөхөдтэй болохын тэмдэг ажээ.
Хөзрийн ноёноор мэргэлэх. Унтахынхаа өмнө хөзрийн дөрвөн өнгийн ноёныг дэрэн доороо хийн «хувь заяаны хань ямар хүн байхыг зүүдэнд минь харуулаач» хэмээн хэлнэ. Хэрвээ гилийн ноён зүүдэн тань орж ирвэл та өрөөсөө ахимаг настай бас хартай хүнтэй сууна, бундангийн ноён зүүдэлбэл залуу баян нөхөртэй болохын тэмдэг бол цэцгийн ноён нь цэргийн эсвэл бизнесмэнтэй гэрлэхийг, дөрвөлжингийн ноён нь өөрийн хайртай хүнтэйгээ ханилан суухыг тус тус зөгнөдөг байна.
Булцуугаар мэргэлэх. Охидууд тус бүр булцуу тарих бөгөөд тарихдаа тэмдэг тавина. Хэнийх нь тарьсан булцуу түрүүлж соёолно, тэр охин бусдаасаа түрүүлж нөхөрт гарахын тэмдэг гэнэ.
Бөгжөөр мэргэлэх. Бөгжийг шал руу шиднэ. Хэрвээ бөгж өнхрөн хаалганы хажууд зогсвол, бүсгүй удахгүй нөхөрт гарна, харин энэ нь эрэгтэй хүний хувьд удахгүй тушаал дэвшихийн шинж гэнэ.
Түлхүүр үгзөвлөгөө
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …