Чилид үер болж 25 хүн нас барж 100 гаруй хүн сураггүй алга болжээ

150405201608-05-chile-flooding-super-169Чилийн хойд хэсэгт орших хотод болсон үерийн улмаас 25 гаруй хүн нас бараад байгаа юм. Эрх баригчдын мэдээлсэнээр энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж. Тус улсын гамшигийн агентлагийн мэдээлж буйгаар 125 гаруй хүн ор сураггүй алга болсон байгаа бөгөөд тэднийг аврагчид яаралтай эрэн аврах ажиллагааг явуулаад байгаа юм. Мөн тус хотын гучин мянга гаруй иргэдийг ойролцоох тосгон руу нүүлгэн шилжүүлсэн ба 3000 гаруй хүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Амралтын өдрүүдэд Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет гамшиг тохиолдсон хотод айлчилсан бөгөөд дүр зургийг хараад маш ихээр эмзэглэснээ илэрхийлжээ. Тэнд өвдөг давсан устай байсан хүмүүс маск өмсөн элдэв төрлийн хүрзээр шаврыг цэвэрлэж байжээ. Эрх баригчид үерийн улмаас татран, галзуу, гепатит А болон томуугийн өвчлөл гарах халдварт өвчин тархахаас сэргийлэх арга хэмжээ аваад байна. Мөн ус, цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь нилээд цаг хугацаа шаардах төлөвтэй байгаа аж.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …