Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

zasagaaa Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам батлагдлаа

Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 775 сургуульд 689 нйигмийн ажилтан ажиллаж байгаагийн 70 хувь нь эмэгтэй байна. Тэдний дундаж цалин 600 орчим мянган төгрөг бөгөөд гарт ногдох цалин нь 480 орчим мянга байдаг ажээ.

Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн 15-25 хувийн нэмэгдэл цалин олгох бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас энэхүү журмыг мөрдөж эхлэх юм.

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг баяжууллаа

Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний музей, Богд хааны ордон музей, Уран зургийн галерей, Чойжин ламын сүм музей болон орон нутгийн музейнүүдэд хадгалагдаж буй зарим  үзмэр, эд өлгийн зүйлийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр тодорхойлсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэхээр тогтлоо.

Ингэснээр эдгээр үнэт өв төрийн хамгаалалтад орж, зарагдах, хулгайлагдахаас бүрэн хамгаалагдаж байгаа юм.

Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, Марзан Шаравын “Ленины хөрөг”, XIII-XIV зууны хотгор илд, Хархорум хотын түүхтэй холбоотой гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга зэргийг энэ жагсаалтапд нэмж орууллаа.

“Давосын эдийн засгийн чуулган”-тай хамтран дугуй ширээний уулзалт зохион байгуулна

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцох бөгөөд 09 дүгээр сард Хятадын Далянь хотноо болох “Зуны Давос”-той залгуулан хийж, гадны 50 гаруй төлөөлөгч урихаар төлөвлөж байна.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах зардал 179 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 01 дүгээр сарын 23-27-нд Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтад оролцох үеэр чуулга уулзалттай хамтран ажиллах хүрээг тодорхойлсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энд зааснаар “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаа юм.

Товчхон

·        Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн багц хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ багцад

  1. Монгол Улсын 2014-2018 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухай хуулийн төсөл;
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу “Тендерийн тухай” хуулийн Төсөл;
    1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  3. Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  4. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  5. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Хөгжлийн банкны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлбайгаа юм.

·        Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд тахь тээвэрлэн ирэх агаарын хөлөгт холбогдох зөвшөөрлийг олгох, хилийн хяналтыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ирэх сарын 02-нд БНЧУ-ын агаарын хөлгөөр 4 тахь авч ирэх бөгөөд Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ.

·        Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лези ирэх сарын 8-11-нд Засгийн газрын урилгаар манай улсад айлчилна.

·        Ховд аймагт байгуулах малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэл технологийн паркийн арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …