104 настай мэт харагдах 17 настай охин нас баржээ

32_ff995b9656b63e7a4df526c2501d1b426e9b933eИх Британид генетикийн эрт хөгширдөг ховорхон өвчнөөр өвчилсөн Хэйли Окинс (Hayley Okines), нас баржээ. Энэхүү өвчнөөс болж хүний бие ердийнхөөс 8 дахин хурдан хөгширдөг бөгөөд 17 настай охины бие нь 104 настай эмээгийн бие шиг байжээ. Эмч нар түүнийг 13 наснаас хэтэрч наслахгүй гэсэн ч 4 жилээр алджээ.Сүүлийн үед тэрээр АНУ-д орчин үеийн шинэ эмээр эмчлүүлж байсан  бөгөөд  уушигны хатгаа туссанаас болж эх орондоо яаралтай буцах хэрэгтэй болжээ. Охин 14 насандаа өөрийн намтарыг хэвлүүлсэн мөн баримтат  кинонд тоглож амжжээ. Прогери гэх энэ ховор өвчний үед хүний арьс болон дотоод эрхтэнүүдэд өөрчлөлт ордог бөгөөд дэлхий дээр ийм өвчтэй 80 гаруй хүн байдаг байна.

С.Раздук

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …