Хятадын Жэньминийн их сургуулийн судлаач, профессор Ван Циянь нэгэн судалгаа явуулж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 88 хувь нь Хятадын нийгэм-эдийн засаг, амьжиргааны түвшнээ сайжруулахын тулд амралтын гурав өдөртэй болохыг дэмжсэн талаар “businessinsider” сайтад нийтэлсэн байна.
Ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжигчид амралтын гурван өдөртэй ч хөдөлмөрийн бүтээмж өндөр Европын хэд хэдэн улс, тэдгээрийн дотор Нидерландыг жишээ болгон дурдсан байна.
Тус улс ажлын дөрвөн өдөртэй 7 хоногт ердөө 29 цаг ажилладаг ч хөдөлмөрийн бүтээмжээрээ Европт дээгүүрт ордог улс юм.
Хятадын Жэньминийн их сургуулийн судлаач, профессор Ван Циянь иргэд нь долоо хоногт ердөө 37.7 цаг ажилладаг Данийг иш татан хэлэхдээ “Дани бол дэлхийн хамгийн аз жаргалтай улс” гэжээ.
Хятад улс ажлын зургаан өдөртэй байснаа одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд таван өдөрт шилжсэн аж.
Эх сурвалж: www.TODAY.mn