Одоо дэлхийн хамгийн өндөр настай иргэн 116 настай

32_9e0e69ba3b7385172c3a230b1be814f93b4b7848АНУ-ын Арканкас мужид амьдардаг 116 настай эмэгтэй өдгөө дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон тухай Гиннесийн дэлхийн амжилтаас мэдэгдлээ. 1898 онд мэндэлсэн Гертруд Вивер нь одоо Камденд гэрийн асаргаанд байдаг аж. Тэрээр жил бүрийн 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг аж. Учир нь түүний төрсөн өдөр яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, тэмдэглэгдсэн баримт байхгүй юм. Хатагтай Вивер нь ерөнхийлөгч Барак Обамагийн шүтэн бишрэгч бөгөөд түүнийг өөрийнх нь 117 насны ойн баярт оролцоно гэдэгт найдаж буйгаа хэлсэн байна. CBS телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр, урт насалсан нууц нь Бурханд итгэж, хөдөлмөрлөж, уулзсан хүн бүрээ чин сэтгэлээс хайрлах явдал байсан хэмээн ярьжээ.

Түүний нас өндөр болсон ч, дөрвөн хүүхдийнх нь нэг болох Жое энэ сард 94 нас хүрч байгаа аж. Хүү Жое нь энэ өдөр гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхдийн хамт зочлон ирдэг юм байна. Хэдхэн хоногийн өмнө 117 настай Японы иргэн Мисао Окава таалал төгссөнөөр хатагтай Вивер ийнхүү дэлхийн хамгийн өндөр настан болсон юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …