Фэйсбүүкээр салалтаа зарлахыг хүсчээ

120627063919-facebook-homepage-screen-netiquette-exlarge-169Фэйсбүүкд удахгүй “ Бүгдэд үйлчилдэг салалтын бичиг” гаргах хэрэгтэй болсон байна. Сошиал ертөнцөөр хосууд гэдгээ зарлан харилцаа холбоотой гэх мэдээллийг нилээдгүй хосууд тараадаг билээ. Харин Брооклинд амьдардаг нэгэн эмэгтэй Нью Иоркийн шүүхэд хандаж салсан гэх мэдээлэл тараахыг хүссэн байна. Тэрээр нөхрөөсөө салахын тулд хэдэн жилийн турш оролдож байгаа гэнэ. Гэтэл түүний нөхөр болох залуу олдохгүй байгаа бөгөөд тодорхой оршин суугаа хаяггүй, ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа аж.  Түүнтэй зөвхөн утсаар л холбоо барьсан байна. 2009 онд өөрсдийн ёс заншилаар гэрлэсэн хосууд хэзээ ч цуг амьдарч байгаагүй бөгөөд интернэтээр л холбоо барьдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Эмэгтэйд зөвхөн салах нь л чухал байгаа ба фэйсбүүкээр салгасан гэсэн бичгийг тараан олон нийтэд мэдэгдэхийг хүсжээ. Гэсэн хэдий ч ийм боломжгүй тул тэрээр шүүхэд салалтын бичиг хийж өгөх хүсэлт гаргасан байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …