Samsung улиралд 5.44 тэрбум долларын ашигтай ажиллажээ

_82152059_126573066Өмнөд Солонгосын Samsung Electronics компани 2015 оны эхний гурван сар буюу нэг улиралд 5,44 тэрбум долларын ашиг олсон гэсэн урьдчилсан таамаглал байна. Энэ нь зах зээлийн орлогыг огцом тэргүүлж байгаа ч өнгөрсөн жилийн ашигаас даруй 30 хувиар буурчээ. Дэлхийд дээгүүр байр эзэлдэг гар утас, электрон барааны томоохон үйлдвэрлэгч компани маань  энэ хугацаанд 47 их наяд вон олох зорилготой байсан аж. Тус компани нь энэ сарын сүүлээр санхүүгийн мэдээллээ бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх төлөвтэй байна. Тэдний хувьд гар утасны зах зээл нь хамгийн өрсөлдөөн ихтэй байдаг бөгөөд тухайлбал Apple, Xiaomi зэрэг үйлдвэрлэгчидээс илүү гэх байр сууриа хадгалахаар хичээж байгаа юм. Samsung нь зөвхөн гар утасны үйлдвэрлэгч компани биш учир цаашдаа бусад бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчидээ татах бодлоготой ажиллаж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …