“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны хөгжилтэй баримтуудаас…

11122195_912852765432019_26733601_oӨнгөрсөн хавар үзэгчдийг хөгжөөж, үдэш бүр зурагтын өмнө уяж чадсан бүтээлүүдийн нэг бол “Гурван найз” цуврал кино. Үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу тус киног бүтээсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм.

11131127_912853808765248_732648359_o

Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.

11144865_912852755432020_288537827_o

Ингээд “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны зураг авалтын ард болсон ярианаас хүргэж байна.

Жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа зохиолд дурдагдаагүй олон удаа Түвшинтөр буюу Төтөг алгадаж байжээ. “Гурван найз” цуврал кинонд эгч, дүү хоёрын дүрд тоглосон жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Түвшинтөр нар энэ удаагийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд ч мөн өмнөх дүрээ дахин бүтээжээ.

Бүтэлгүй, сахилгагүй Санчир үргэлж л эгчийнхээ санааг зовоож, чихийг халууцуулж байдаг билээ. Иймээс ч эгч нь дүүгээ алгадах тохиолдол олон гардаг байна. Харин жүжигчин Ааяа заримдаа зохиолд дурдаагүй байхад алгадах тохиолдол байсан гэж Санчирын дүрд тоглосон жүжигчин Төтө ярьсан байна.

11136963_912852742098688_1802367688_n 11078041_912852738765355_254165567_n

Жүжигчин Түвшинтөр “Гурван найз: Яасан байх нь уу?” кинонд хамтран тоглосон жүжигчдээс Г.Нарансолонго жүжигчинтэй хамгийн олон удаа хамтран ажиллаж байжээ. Учир нь тэд их сургуулийн нэг ангийн найзууд.

Жүжигчин Д.Түвшинтөр, Г.Нарансолонго хоёр 1997 онд СУИС-д нэг ангид орсноос хойш 4 жил хамтдаа сурсан бөгөөд мөн дуучин, хөтлөгч Ч.Ундрал, Т.Өөдөө, жүжигчин С.Баттулга нартай нэг ангийнхан юм.

“Гурван найз” цуврал киноны согтуу бүсгүйн дүрийг олон үзэгчид сайн санаж байгаа байх. Архи ууж, айл андуурч орж ирчихээд, агсам тавьдаг бүсгүй цуврал киноны нэгэн хөгжилтэй дүрүүдийн нэг байсан. Тэгвэл энэ дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Нямжав “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кинонд дахин архи уусан бүсгүйн дүр бүтээсэн байна.

11144542_912853818765247_1976859785_o

“Утсаа мааждаг” Г.Эзэнмөнх. Жүжигчин Г.Эзэнмөнх “Гурван найз” цуврал кинонд рестораны бартендер Даваа гэгч үсээ голоороо хуваасан нэгэн залуугийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл бүрэн хэмжээний уран сайхны кинонд ч тэрээр мөн дүрээ дахин бүтээжээ. Даваагийн дүр үргэлж л утсаа оролдож байдаг учраас “утсаа мааждаг” гэсэн хоч авсан байна.

“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны жүжигчдээс хамгийн инээд муутай, инээдээ барихдаа муу нь жүжигчин Ааяа байсан гэж түүний дүү Санчирын дүрд тоглосон Д.Түвшинтөр болон Сарнайн дүрд тоглосон Г.Нарансолонго нар санал нэгдсэн байна.

11122266_912853815431914_1922194675_o

Цуврал кинонд хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийн тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар адал явдлуудтай учрахыг энэ сарын 22-оос Тэнгис, Өргөө, Соёмбо болон Хүннү Синемагийн дэлгэцнээ үзээрэй.

11069849_912853812098581_2031417694_o

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …