“Маша, баавгай хоёр” италичуудын таашаалд нийцэв

739ccdfb6a6946b9originalОросын “Маша, баавгай хоёр” хүүхэлдэй Италид олон эцэг эх, хүүхдийн сэтгэлд нийцжээ. Италийн “Rai YoYo” хүүхдийн телевизийн томоохон суваг урьд нь гол төлөв Япон, баруун Европын орнуудад хийсэн бүтээл гаргаж байсан хэрнээ эрсдэл гаргаж, тус хүүхэлдэйг гаргах эрхийг авсан аж. Гэтэл “Маша, баавгай хоёр” хүүхэд төдийгүй томчуудын сонирхлыг татаж, тус суваг хүүхэлдэйн гурван ангийг нэг дор гаргах болжээ. Сувгийн төлөөлөгч хүүхэлдэйн киног нэгэн зэрэг 800 мянган хүн үзэж, бүх л рейтингэд толгой цохисныг өгүүлсэн байна. Итали эцэг эхчүүд тус хүүхэлдэй хүүхдэд найзалж нөхөрлөх, тэвчээртэй байх, уучлал гуйж сурахыг заадаг ба орчин үеийн хүүхдийн бүтээлүүдэд амьдралын ийм олон сургамжийг нэг дор өгүүлдэггүй гэжээ.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …