“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн зочноор Э.Хишигбаяр уригдлаа

6b7b282d-86e2-4703-9c41-98713edbb086“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекц үргэлжилсээр байна.  Цуврал лекцийн дөрөв дэх дугаарт МЗХ-ны Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвийн дарга, “Морин-Аялал” ХХК-ий ерөнхий захирал Э.Хишигбаяр оролцож өөрийн арвин туршлагаа залуустай хуваалцах юм. Аялал жуулчлалын хөтөч, менежер гэдэг мэргэжил бол эх орон, байгаль дэлхийнхээ бахдам сайхныг хүмүүст сурталчилан таниулж, улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг бахархам мэргэжил юм. Э.Хишигбаярын хувьд оюутан ахуй цагаасаа зуны амралтаараа жуулчдад морь унуулж, өөрийн мэргэжлээрээ дадлагажиж улмаар төрсөн нутаг болох Архангай аймгийн Тариат сумын байгалийн үзэсгэлэнт газар болох Хорго-Тэрхийн цагаан нуурын эрэгт “Морин-Аялал”-ийн бааз байгуулан амжилттай ажиллаж яваа, аялал жуулчлалын салбарын шилдэг залуусын нэг юм. Энэхүү сонирхолтой уулзалт лекцэнд аялал жуучлалын чиглэлээр суралцдаг оюутнууд болон энэхүү мэргэжлийг сонгож буй сурагчид та бүхнийг урьж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …