АНУ-ын Виржиний аралд амарч байсан нэгэн гэр бүл хордсон байна. Тэд одоо эмнэлэгт байгаа бөгөөд хоёр хүү нь комд байгаа бөгөөд эцэг эхийн биеийн байдал муу байгаа юм. Тэд Сиренуса амралтын газар амарсан ба хоёр долоо хоногийн өмнөөс бие нь огцом муудаж эхэлжээ. Гэр бүлийн амарч байсан хэсэгт метил бромид гэх химийн бодис их хэмжээгээр тархсан байсан байна. Метил бромид нь хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, амьсгалын замыг ноцтой гэмтээдэг юм. Мэргэжлийн хяналтынхны хэлж байгаагаар тэд пестицид агуулсан гүзээлзгэнэ идсэнээс хордсон гэж үзэж байгаа ба пестицид нь гүн хордлогонд оруулсан байна. Энэхүү бодисийг хамаагүй ашиглаж болдоггүй ба баталгаажсан зарим хөдөө аж ахуйн орчинд л ашиглаж болдог байна. АНУ химийн бодисийг одоо ч ашигласаар байгаа бөгөөд метил бромид гэх бодис нь озоны давхрагыг гэмтээдэг байна. Гэр бүлийн хувьд биеийн байдал нь маш хүн да байгаа ба тэдний төлөө амралтын газар болон засгийн газраас хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …