Иракт шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрчээ

2s7d3emuba2g1qs9i0o790n83mИрак дахь шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 3 саяд хүрлээ гэж тус улсын шадар сайд Салех аль-Мутлак мэдэгджээ.

Түүний хэлснээр “одоогийн байдлаар шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн болон орон гэрээ орхин дүрвэсэн иракчуудын тоо 3 саяд хүрчээ”. Гэхдээ энэ бол “зөвхөн албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс” болохыг аль-Мутлак хэлсэн байна.  Энэ хүмүүс Иракийн 538 мянган гэр бүлийг төлөөлж байгаа гэж Иракийн Засгийн газрын шилжин суурьшигсад болон дүрвэгсдийн асуудал хариуцсан шадар сайд тайлбарлажээ.

Шилжин суурьшиж, дүрвэхээс аргагүйд хүрсэн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан Иракийн Сангийн яамнаас гаргасан нэг тэрбум доллароос 600 сая орчмыг нь хэдийн зарцуулсан болохыг аль-Мутак онцлон дурдсан байна. “Хэдийгээр энэ нь их хэмжээний мөнгө боловч орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн иракчуудын тоо өсөн нэмэгдсээр байгаа учир тэдний хэрэгцээг хангахад огт хүрэлцэхгүй байна” гэж тэрбээр хэлжээ.

Үүнтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ “Иракийн дүрвэгсэд болон шилжин суурьшигсдад эд материалын тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гадаадын донор орнуудын бага хурал зохион байгуулах Ерөнхийлөгч Фуад Маасумын санаачилгыг тус улсын эрх баригчид зарчмын хувьд дэмжиж байгаа болохыг” мэдэгдсэн байна. Гэхдээ аль-Мутлак ивээн тэтгэгчдийн бага хурлыг чухам хэдийд, хаана зохион байгуулахыг дурдсангүй.

Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …