Обама Цагаан ордны дэргэд хүүхдүүтэй өндөг өнхрүүлж тоглов

6d9a190d915fd820bigАНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Улаан өндөгний баяр тохиолдуулан Цагаан ордны дэргэд хүүхэд багачуудтай хамт өндөг өнхрүүлж, үлгэр уншин өнгөрүүлжээ.
Баяр эхлэхийн өмнө ерөнхийлөгч цугларсан хүүхдүүдээс эхнэр Мишелдээ төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Дараа нь тэрээр багачуудтай хамт өндгийг хоолны халбагаар өнхрүүлдэг уламжлалт тоглоом тоглосон байна.
Улаан өндөгний энэ баярын ерөнхийлөгчтэй хамт 35 мянган хүн тэмдэглэж баярлажээ. Томцуул энэ үеэр хүүхэд багачуудад үлгэр уншиж өгсний дотор Барак Обама ч бас үлгэр уншсан байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …