“Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг хил нэвтрэхэд хориг тавьжээ

Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэмээс сүүлийн үед олон нийтийн дунд 2 талт маргаан үүсгээд буй Бурхан халдун ууланд явсан Өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн болон хотын дарга Э.Бат-Үүлийн уучлалт гуйсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

11149058_913503128700316_254620461_n2015 оны 03 сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших төрийн тахилгат Бурхан халдун ууланд Босоо хөх Монгол бүлгэмийнхэн Өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн, зодож заналхийлсэн мэтээр буруу мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Үнэн хэрэгтээ учир зүйг нь олсны төлөө хотын дарга Э.Бат-Үүл хүртэл “нүүрээ нуусан эх орончид, нацист бүлэглэлүүд ийм зүйл” хийсэн гэх зэргээр буруу ташаа мэдээллийг нийгэмд түгээж байна гэж мэдэгдэв.

Босоо Хөх Монгол бүлгэмийн гишүүдийг 2015 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахад хориг тавьжээ. Учрыг тодруулбал Бурхан халдун ууланд явсан тэдгээр Өвөрмонголчууд тун удалгүй нутаг буцсан бөгөөд цахим ертөнцөөр сөхрөөд сууж байгаа зураг нь тарсан н.Алтан-Уул гэдэг залуутай уулзаж зөв тайлбарыг авах үүднээс 2015 оны 04 сарын 04-нд Босоо хөх Монгол бүлгэмийн залуус Замын Үүд боомтыг зорьжээ. Гэвч хилээр гарахад хориг тавьсан байсан учраас нэвтэрч чадаагүй байна. н.Алтиан-Уулыг ч Монгол Улс руу хил нэвтрүүлэхийг хоригложээ. Энэ нь Ар, Өвөрмонголчуудыг хагаралдуулах нэг хэлбэр гэж үзэж буйгаа илэрхийлээд н.Алтан-Уултай утсаар холбогдож ярьсан бичлэгээ дэлгэлээ. Тус утасны ярианы бичлэгт н.Алтан-Уул гэгч залуу ямар нэгэн гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн хаа байсан Хэнтий аймагт болсон асуудалд уучлалт гуйж сүр бадруулсан нь энэ хэргийг улам дэвэргэсэн. Хотын захирагчийн хувьд болсон үйл явдлын нарийн ширийн учир шалтгааныг сайн мэдэхгүй байж цахим ертөнцөөс харсан бичлэгээ үндэслэн нийгэмд буруу мэдээлэл түгээсэн. Тэр бүү хэл Монголын бөө мөргөлийн шашин, төрийн сүлд, парламентийн ордонд ч байдаг Хас тэмдгийг Улаанбаатар хотод хорино гэдгээ Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үедээ хэлсэн. Энэ нь эргээд өөрийгөө үгүйсгэж байгаа хэрэг юм. Босоо хөх Монгол Бүлгэмийн нэр хүндэд илт халдаж, буруу зөрүү мэдээлэл түгээсэн Э.Бат-Үүлийг олон нийтэд зөв мэдээлэл хүргэх үүднээс МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлгийн ширээний ард суухыг бидэнтэй хамт суухыг урьж байна” гэж өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд хэлсэн юм.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …