Пол Уолкер: Би ер нь бүх л машиныг унадаг гар шүү \Furious 6 цувралыг гарч байх үед хийсэн ярилцлага \

fast3Fast & the Furious цувралын гол дүрд Brian O’Conner хэмээх халхавч хийсэн цагдаагийн дүрээр бид түүнийг мэддэг болсон билээ. Тэрээр автомашины үнэнч фанат бөгөөд кинонд тоглохоос бусад цагаа ихэвчлэн машинтай өнгөрүүлдэг байсан нь кинон дээр гардаг дүрээс хол зөрүүгүй гэдгийг гэрчилнэ. Түүний дурсгалд зориулан Furious 6 цувралыг гарч байх үед нь хийж байсан ярилцлагийг та бүхэнд хүргэж байна. Та бүхэн энэхүү ярилцлагаас түүний амьдрал дээрх бодит сонирхол болон дуртай машин, хийх дуртай зүйлс зэргийг унших боломжтой. 2015 оны 4 дүгээр сарын 10-нд Hunnu Cinema-д нээлтээ хийх Fast & Furious 7 кинон дээр түүнтэй дахин уулзаж давтагдашгүй мэдрэмжийг хамтдаа мэдэрцгээе!

-Таны хамгийн анхны машин ямар машин байсан бэ?

Миний хамгийн анхны машин 1986 оны Ford Ranger гээд ачааны жийп буюу pickup truck байсан.

Харин яг одоо ямар машин барьж байна вэ?

Яг одоо бол Toyota Tundra унаж явна даа…

Та тэгэхээр жийпэнд сонирхолтой байх нь ээ?

Би ер нь бүх л машиныг унадаг гар шүү … 🙂

Танд байсан хамгийн шилдэг хүлэг ямар машин байв?

Ямар төрлийн гэдгээсээ хамаарна л даа. Гэхдээ суудлын тэрэг дундаа гэвэл би өөрийн 2012 оны CLS 63 AMG-дээ маш дуртай. Энэ бол гайхалтай машин гэхдээ би Porsche-д ч мөн адил дуртай. Надад 4000 мотортой Porsche 911 GT3 RSбайдаг.

Хамгийн муу машин?

Би ер нь их азтай нөхөр л дөө. Дандаа ялагч нарыг сонгодог. Надад 401 Wildcat хөдөлгүүртэй 66 оны Buck Skylark Gran Sport байдаг байсан. Тэр ёстой ууж иддэг байсан. Тэр тэргэнд бага сага асуудлууд байсан болохоор нь хөдөлгүүрийг нь дахин шинэчилсэн. Тэгээд дажгүй болсон шүү. Надад бас 55 серийн 72 оны Land Cruiser (дөрвөн хаалгатай вагон загварын анхны хувилбар) анх Америкт авчирсан нь байдаг байлаа. Тэр бас төвөгтэй эд байсан. Бас л засаж авсан, гэхдээ ланд 55 надад маш үнэтэй байсан.  Тэгээд төлбөрийг урт хугацаанд төлж авсан гэхдээ би дуртай. Энэ зугаатай эд байсан.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …