Ховор төрлийн харшил буюу усны харшилтай хүмүүс байдаг гэж та урьд нь сонсож байсан уу? Тиймээ ийм төрлийн харшил байдаг байна тэр ч байтугай усанд сэлэх хүрэх үед маш их загатнаж эмнэлгийнхний хэллэгээр чонон хөрвөшийн яр гарч эхэлдэг гэнэ. Энэ нь тэсэхийн аргагүй загатнуулдаг яр юм. Ютахгийн Маплетон хотод амьдардаг 17 настай Александра Аллен энэ сонин төрлийн харшилаар оношилогдсон өвчтөнүүдийн нэг юм. ABC news-ийн мэдээлсэнээр охин анх 12 настайдаа усанд сэлж байхдаа ийм төрлийн харшилтай болохоо мэджээ. Анх хлорын харшил хэмээн бат итгэж байсан ч энэ эсрэгээрээ тэс өөр буюу усны харшил болох нь тогтоогдсон байна. Энэ өвчин нь эдгэрдэггүй юм. Аллен өөрийн ийм төрлийн харшилтай мөн өөр хүмүүс ч харшилтай гэдгээ мэдэхгүй байж магадгүй хэмээн өөрийнхөө талаар блог хуудсандаа нийтэлсэн бөгөөд энэ нь хүмүүст анхааруулах зорилготой байжээ. Аллен охин одоо өөрийн энэ өвчинтэй маш эрчимтэй тэмцэлдэж байгаа юм.
Б.Нарангэрэл