Леелах Алкорн /17 настай амиа хорлосон ижил хүйстэн хүү/
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гей, лесби, трансжендер залуусын сэтгэцийг эмчилэх зорилготой эмчилгээг буруутгаж байна. Ноён Обамагийн мэдэгдэлд онлайн болон өргөдөл хэлбэрээр маш олон хариу ирсэн бөгөөд 3 сарын хугацаан эмчилгээг эсэргүүцсэн хоригт 120 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Мэдэгдэлд нөлөөлөх том шалтгаан нь 12-р сард амиа хорлосон Леелах Алкорн гэх трансжендер залуугийн үхэл байсан юм. Зарим нэгэн консерватив нам болон шашиныхан мөн эмч нар энэхүү сэтгэцийн эмчилгээг хүлээн зөвшөөрч дэмжсээр байна. Цагаан ордны зөвлөх Валери Жаретт мэдэгдэлд хариу өгөхдөө “ Бид трансжендер, гей, лесби, бисексуал зэрэг хачин залуучуудад амьдралд нь нөлөөлөх гамшигийн талаар санал бодлоо хуваалцаж байна” гэсэн юм. Мөн “ АНУ-ын залуучуудыг бид хамгаалахыг хүсэж байна. Гэхдээ энэ нь насанд хүрээгүй байгаа хүүхдэд эмчилгээ хийхийг зөвшөөрч байгаа гэсэн үг биш юм” гэдгийг мөн сануулан хэллээ. Христэд итгэгч зарим ижил хүйтнүүдийн хэлж байгаагаар залбирал, зөвлөгөө нь сэтгэцийн эмчилгээнээс илүү нөлөөтэй хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл сэтгэл мэдрэлийн эмч нар ижил хүйстнүүд амархан сэтгэл гутралд орж амиа хорлох тохиолдол нь ихэсдэг гэж үзэж байна. АНУ-ын нэгдсэн улсад энэ шийдвэрийн эсрэг эмчилгээг хамгаалах хуулийн төсөл хүртэл батлахаар оролдож байгаа аж. Тумблр дээр нэгэн ижил хүйстэн эмэгтэй өөрйин тэмцэлийн талаар мэдэгдсэн хэдий ч амжилт олоогүй учир жилийн дараа өөрийнхөө амийг хорлосон байна. Тэрээр сүүлчийн зурвасдаа “ Надад ганцхан л зам үлдлээ. Энэ нь би өөрийгөө чөлөөлж диваажинд хүрэх. Гэхдээ миний үхэл ямар нэгэн утга агуулаасай гэж хүсэж байна. Нийгмийг эмчилж өгөөч гуйя” хэмээн нийтэлсэн байна.
Б.Нарангэрэл