Францад агаарын тээврийн ажилчид ажил хаяж хэдэн зуун нислэг цуцлагдлаа

_82177220_dpdsuryjФранцын агаарын тээврийн хянагчид ажил хаялт зарласнаас хэдэн зуун нислэг цуулагдсан байна. Францын хамгийн том агаарын тээврийн компани SNCTA компанийн ажилчид ажлын байрны нөхцөл муу хэмээн хоёр хоног ажил хаялт зарлаад байна. Өнгөрсөн Лхагва гаригт ажил хаялтаас болж Пүрэв гаригийн хуваарьт нислэг хоёр дахин буурчээ. Богино зайны нислэг хамгийн их цуцлагдсан болов урт зайны нислэгийг Францын хамгийн томд тооцогдох Air France компани дааж авч нислэгийг цуцлаагүй байна. Агаарын тээврийн газраас дунд зайны нислэгийн 60 хувийг хэвийн нисгэхийн тулд Парисийн онгоцны буудал болох Charles de Gaulle-ийг ашиглаж байгаа ба энэ нь хоёр буух зурвас, гурван нисэх зурвастай юм. Ажил хаялт бүхэл бүтэн улсын хэмжээнд үргэлжилж байгааг DGAC-ээс мэдэглээ. Францын иргэний нисэхийн байгууллага агаарын хянагчидийн тэтгэвэрт гарах насыг 57 59 гэж төлөвлөөд байгаа нь маргаан дагуулсан байна. Цаашид ажил хаялт үргэлжлэх төлөвтэй байгаа ба 4-р сарын 16, 18, 20, 5-р сарын 2-н зэрэг сурагчидийн амралттай давхцуулан ажил хаялт зарлах юм. Бага зардалтай Ryanair компани одоогийн байдлаар 118 нислэг цуцлаад байгаа ба цаашид энэ нь өсч 250 хүртэл нислэг цуцлагдах аюултай байгаа юм.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …