Хятадад химийн бодис дэлбэрч гал гарлаа

_82179787_026655468-1Хятадын өмнөд Фужиан мужид  асар их химийн тосны гал гарч мянга мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар  800 гаруй гал унтраагч 170 гаруй галын машин Ханжоу хотод химийн үйлдвэрийн галыг унтраахаар ажиллаж байна. Гал унтраагчид галын тосны урсгалыг зогсоож ойролцоо байрлах танкнуудад ойртуулахгүй байхыг хичээж байна. Гал Даваа гаригт гарсан ба галыг унтраахын тулд гуравдахь өдрөө ажиллаж байна. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр эргэн тойронд нь 14000 гаруй иргэд аж төрдөг ба тэднийг одоогоор түр нүүлгэн шижүүлээд байна. Мөн CCTV-ийн мэдээлсэнээр 13 хүн эмнэлэгийн тусламж авч зургаан хүн хөнгөн гэмтсэн гэж мэдээллээ. Синьхуагийн мэдээлсэнээр гал Даваа гаригийн орой гарч эхэлсэн ба  Занзоуд байрлах Tenglong Aromatic Hydrocarbon үйлдвэрийн газрын тос хадгалах сав дэлбэрсэнээр хүчээ авчээ. Энэ галыг Мягмар гаригийн үдээс хойш унтраасан ч гал дахин тэр оройноо гарсан байна. Харин нүүрстөрөгч шингэн агуулсан 1500 тонны өөр нэг сав Лхагва гаригийн өглөө дэлбэрчээ. Хүчтэй салхитай байгаагийн улмаас галыг хөөсөн давхаргаар шүршиж унтраасан ч дахин дэгдээд байгааг шинжээчид мэдээллээ

_82179789_026654917-1 _82179795_026647125-1 _82180017_026642001-1

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …