Жүжигчин Г.Анхбаяр “Луйврын хот” киног найруулан үзэгчдэд хүргэснээсээ хойш нэлээд хэдэн кино, рекламуудад үзэгдэх болсон. Сүүлд үзэгчдийг байлдан дагуулсан “Гурван найз” ОАУСК-ны үргэлжлэл “Яасан байх нь уу” бүрэн хэмжээний УСК-д тоглоод байгаа. Кино урлагт хүүхэмсэг эрийн дүрийг төгс гаргаж чаддаг авьяаслаг залуу амьдрал дээр ч хүүхэмсэг нэгэн гэдгээ баталсан. Олон залуусын харцыг булаасан залуу жүжигчин Б.Мишээлтэй үерхсэн ч хосууд зам нийлэхгүй хоёр тийш болсон. Б.Мишээлээс салаад удаагүй өөр нэг бүсгүйтэй үнсэлцэж буй зургаа дэлгээд авсан.
Жүжигчин Г.Анхаа тун ч сонирхолтой дүр бүтээхийг хүсэж явдаг гэнэ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Парис Хилтонтой порно кинонд тогломоор байна. Жүжигчин хүмүүс түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Надад хэзээ ч гоё санагдаж байгаагүй юм бол тэр. Би баатар, түүхэн хүний дүр болон гэнэн хонгор дүрд тоглохгүй байх” хэмээжээ. Ямартай ч бусдаас ичиж зовохгүй хүсэж байгаа зүйлээ шулуухан хэлчдэг түүний хүсэл биелэх ч юм билүү.
Эх сурвалж: Шуурхай.мн