Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулдаг ТОП50 эмэгтэй улс төрч шалгаруулах олон нийтийн санал асуулгын ялагчид дотор хэвлэл, мэдээллийн салбараас нийт есөн бүсгүй тодорчээ. Одоогийн парламентад МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, хожим хувийн телевизийн захирал болсон Д.Сарангэрэл, сэтгүүлч Г.Уянга нар сонгогдсон. Төрийн сэнтий, улстөрийн намуудад сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс өндөр байр суурь эзэлдэг нь тохиолдлынх биш биз ээ. Дэлхийн нийтэд ч ийм жишиг түгээмэл. Тухайлбал “Ньюс” агентлагийн захирал Б.Тэмүүлэн энэхүү жагсаалтын 17-д багтсан явдал сэтгүүлчдийн нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл болов уу. Ерөнхийлөгчийн тамгын газрын ОНХХМБА-ны дарга П.Сайнбилэг, ММ агентлагийн дарга М.Оюунчимэг нар ч олон жил арын фронтод явсан. СБД-ын ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа сэтгүүлч мэргэжилтэй. Grazy point сэтгүүлийн эрхлэгч, Хүн чанар нэвтрүүлгийн хөтлөгч, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Л.Алтантуяа 48-д жагсчээ. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, саявтархан үүсгэн байгуулагдсан “Бриллиант” клубын тэргүүн Ё.Нямжав ч олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Манайхны ярьж заншсанаар “хэвлэлийн” есөн бүсгүй ийнхүү санал асуулгад жин даржээ.
www.zone.mn