Гурван настай хүүгийн амийг хөнөөсөн “аав хэн байв”

jpg309980208201504100048Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроож, олны нүд, чихийг бүлтийлгэсэн хэрэг ихээр гарах боллоо. Юуны учир хорвоо дээр хүн болох гэж ирсэн хайртай үрээ өөрийн гараар хөнөөнө вэ? Энэ асуултанд хариулт эрээд эрээд олсонгүй ээ.

“Одоогийн энэ залуус гэж чичлүүлдэг” үйлдлийг бататгаад өгөх шиг. Хамгийн муухай хүн ёсноос гажсан хэргүүдийг сонсох бүрт халаглаад ч барахгүй юм. Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан охины хэргийн цочролоос гараагүй байхад дахиад “хар” хэрэг гарсан тухай дуулдлаа.

Хүнийг сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэн багш хэмээх алдрыг хүртсэн эрхэм “гуравхан настай” хүүгээ өөрийн гараараа хороожээ.Багш гэж дуудуулах нь бүү хэл аав гэж хэлүүлэх ёсгүй тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ. Энэ сарын 7-ны оройн 22 цагийн үед хэрэг гарчээ. Тухайн үед хүүг түргэнээр Эх нялхасын эрүүл мэндийн төвд хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны 13-р байранд оршин суух 40 настай эрэгтэй “Б”-г сэжигтнээр татан саатуулжээ. Төрсөн хүүгээ зодож хөнөөсөн “Б” өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй аж. Хувиараа бариа засал хийдэг, сэтгэл судлаач, багш хүн байжээ.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …