Эверестийн доогуур төмөр замын туннел ухна

32_2358bdf9fabc79b59f96c8030b6d699c866d8af7 (1)Хятад улс хөрш Непал улстай холбох төмөр замын шинэ шугам тавих ажлыг судлаж байна. Энэ зам нь дэлхий хамгийн өндөр оргил болох Эверестийн доогуур гарах бөгөөд үүний тулд тэнд туннель тавих юм байна. Хятад Непал хоёрын хооронд төмөр замын харилцаа байхгүй аж. Хятадын төмөр замын академийн мэргэжилтэн Ван Меньшу БНХАУ Нелал улсын хүсэлтээр энэ төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд орсон гэж мэдэгджээ. Эрдэмтэн “төмөр замын шугамыг Джомолунгму оргилын доогуур явуулах хэрэгтэй болох бөгөөд барилгачид нилээд хэдэн урт туннель ухах хэрэгтэй болох болно” гэсэн байна. Хятад улс өнгөрсөн арван жилд Цинхай-Төвдийн төмөр замыг тавьсан бөгөөд энэ зам Төвдийн Лхас болон бусад хэсэгтэй хятадыг холбосон зам юм. Дээрх зам дэлхий дээрх хамгийн өндөрлөгт буюу далайн түвшнээс 4000 м-ээс дээш   байрладаг цорын ганц зам аж.

С.Раздук

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …