“The Interview”киноны олон тооны хуулбарыг Умард Солонгосын хил рүү илгээжээ

32_355040fdad5b975c836557f88d39f778cebf7e76Өмнөд Солонгосын идэвхтэн тэмцэгч кибер халдлагад өртсөн “The Interview”киноны олон тооны хуулбарыг Умард Солонгос улсын хил рүү агаарын бөмбөлгөөр хөөргөн илгээсэн байна. Ли Мин-Бокын өөрийнх нь мэдэгдэж буйгаар, тэрээр өнгөрөгч нэгдүгээр сараас хойр дөрөв дэх удаагаа ийнхүү бөмбөлөг хөөргөж байгаа аж. Харин өнгөрсөн Бямба гаригт илүү олон DVD бүхий бөмбөлөг хөөргөснөө тэрээр мэдэгдсэн байна. Инээдмийн жүжигчин Сэд Рогений тоглосон тус кинонд Тагнуулын төв газрынхан Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг хөнөөж буйтухай өгүүлсэн нь Пхеньяны дургүйцлийг хүргээд байсан билээ. Киног дэлгэцэнд гаргахаас өмнө Умард Солонгосын хакерууд Sony компанийн программд кибер халдлага хийсний дараа киног эргүүлэн татаад байсан билээ. Гэвч хэсэг хугацааны дараа киног тодорхой хязгаартайгаар, цөөн тооны театруудаар гаргахыг зөвшөөрсөн юм. Холбооны мөрдөх товчооны зүгээс уг кибер халдлагын ард Умард Солонгос улс байсан хэмээн мэдэгдэж байгаа аж.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …