Өнгөрсөн баасан гаригт Калифорния мужийн Петалума хотноо 25 дахь удаагийн “Дэлхийн хамгийн царай муутай нохой”-г тодруулах арга хэмжээ болжээ.
Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ноход эзэнтэй хамт ирж оролцдог бөгөөд үзэгчид ч олонтой байдаг аж. Энэ удаагийн дэлхийн хамгийн царай муутай нохойгоор бигль, боксёр болон бассет үүлдрийн нохдын эрлийз, хоёр настай Валле хэмээх хохой шалгарчээ. Валле тэмцээний ялагч болсноор эзэндээ 1500 ам.доллар /972 евро/ авчирч байгаа бөгөөд энэ долоо хоногийн турш элдэв телевизийн арга хэмжээнд орох ёстой болсон аж.
Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээн нь “Хүмүүст хэдий цэвэр үүлдэрийн нохой биш байлаа ч тэд бол амьтад. Нохдыг ялгаварлалгүйгээр хайрлахыг бусдад уриалдаг” байна. Тэмцээний ялагч Валле нохойг гэхэд л эзэн Тэмми Барби нь гурван сартай байхад нь олж өдийг хүртэл хүүхэд шигээ хайрлан өсгөж байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад, хамгийн царай муутай нохойг шалагруулахдаа дан ганц гадаад үзэмж биш нохойны сургуулилт болон заавал үзүүлэх дасгал, техникуудыг гүйцэтгэл, хүний үг хэр сайн ойлгож байгаа зэргийг харгалзан үзэж дүнгээ гаргадаг байна. Ингээд “Дэлхийн хамгийн царай муутай нохой-2013”-т оролцсон нохдын зурагнаас хүргэе!
М.Сониуч