Дөрвөн настай охиныг хүчирхийлсэн нь Балтын давтан хэрэг байжээ

2568454301201504101019Өнгөрсөн сарын сүүлчээр Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээллэж байсан.

Энэ аймшигт хэргийг 50 настай Балт гэгч этгээд үйлдсэн талаар эх сурвалж мэдээллэсэн. Тэрээр уг хэргийг урьдаас төлөвлөж, санаатай үйлдсэн байж магадгүй. Учир нь сэжигтэн дүүгээ харж байсан хүүг гар утсаараа хуурч, гэрээс гаргаад, дөрвөн настай бяцхан охиныг хүчирхийлжээ. Тэр ч бүү хэл, охиныхоо эмзэг эрхтнээс цус гарч байгааг хараад цагдаа дуудахаар завдсан ээжийг нь хутгаар сүрдүүлсэн байна.

Харин ээж нь түүнтэй тэмцэлдэн байж цагдаад дуудлага өгч, охиноо эмнэлэгт хүргэж өгчээ. Охин одоогоор аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд юу ч дуугарахгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй, тааз ширтэн хэвтсээр байна гэж албаны эх сурвалж хэлсэн.

Гэмт этгээд Балтыг Баян-Өлгий аймгаар дамжин ОХУ руу оргон зугтах гэж байхад нь баривчилжээ. Одоогоор хэрэгтнийг Увс аймагт цагдан хорьж, шалгаж байгаа аж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …