Дэлхийд алдартай, хамгийн удаан хугацаанд амжилттайгаар оршин тогтнож байгаа Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер өчигдөр 89 нас зооглосон байна. Түүний хувьд зооглох гэдэг үг таалагдахгүй болов уу. 89 насны баяраа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэйгээ тэмдэглэсэн гэхэд болно.
Тэрээр Playboy сэтгүүлийнхээ анхны дугаарын 1953 онд алдарт жүжигчин Мерилин Монрогийн зурагтайгаар хэвлэж худалдаанд гаргаж байжээ. Үүнээс хойш өдгөө хүртэл дэлхийн сая сая эрчүүдийн үзэж унших дуртай сэтгүүл байсаар байна.
Харин Хью Хефнер бүхий л цаг үеийн мисс, загвар өмсөгч, жүжигчин бүсгүйчүүдтэй зугаацаж хувийн амьдралаараа олныг анхаарлыг татсаар ирсэн. Шаргал үстэй тачаангүй бүсгүйчүүдэд мөнгө хайрладаггүй тэрээр төрсөн өдрөө шаргал үст бүсгүйчүүдтэйгээ тэмдэглэсэн байна.
эх сурвалж: www.times.mn