Эмэгтэй хүнийг уруулаар нь шинжихүй

chinese_girl_painting182Хүний уруул эзнийхээ  зан байдалын онцлогийг  илэрхийлдэг
Зузаан  уруул
Зурчихсан юм шиг өөгүй зузаан бамбагар  уруултай бүсгүйчүүд  өөртөө эсрэг хүйстнээ үргэлж татаж байдаг. Энэ бүсгүйчүүд юу хүснэ тэр доороо л өөрийн болгохыг хичээдэг, шинэ цүнх таалагдсан залуу гээд л. Давуу тал нь өөртөө итгэлтэй эрч хүчтэй. Хүлээж найдаж сууна гэдэг түүнийх биш, тэр үргэлж хурдан шаламгай хөдөлж өөрт таалагдсан бүхнээ эзэмшихийг хичээдэг. Түүний амьдрал их сонирхолтой бөгөөд адал явдалтай. Тэд эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг нэгэн ба хамтрагчаасаа бас хараат бус байдлыг хүсдэг.
Зузаан бөгөөд өргөн уруултай бүсгүйчүүд 
Романтик  сэтгэлгээтэй, сэтгэл хөдөлөлөөр дүүрэн бүсгүйчүүд, ямар нэг муу санаа бодол дотроо агуулдаггүй, гэнэн хонгор, бүхнийг хэт сайхан болгож  харагдаг. Түүний амьдрал үргэлж өгсөж уруудаж байдаг. Хүмүүст үргэлж тусламжийн гараа  өгөхөд бэлэн байдаг. Энэ байдлаараа ч хүмүүсийг өөртөө маш их татдаг. Харин муу тал нь тэд гарсан асуудлыг шийдэхийг хүсдэггүй, нүдээ аниад өнгөрөөхийг хичээдэг нь өөрийгөө насаараа хуурч явах магадлалтай. Тэд  ирээдүйн ханиа үргэлж сэтгүүл дээр байдаг сайхан залуучууд эсвэл ном зохиолд гардаг сайхан баатруудаар төсөөлөн мөрөөддөг. Уг  бүсгүйчүүдийг  хараад эрчүүд даруухан тэдний үгээр байх эмэгтэйчүүд гэж боддогч  андуурал юм.
Доод талын уруул нь дээд талын уруулнаас илүү гарсан
Ийм уруултай хүмүүсийг дорнийн гүн ухаанч нар шинжихдээ хувиа хичээсэн хүмүүс байдаг гэж үздэг байна. Харин эсрэгээрээ бол өөртөө итгэл муутай.
 Нарийхан бөгөөд урт уруул
Бодит байдлаар бүхнийг дүгнэгч бүсгүйчүүд. Хөл дээрээ бат бөх зогсдог эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй ихэмсэг. Тэрээр аливаа зүйлийг хийхдээ бүр сарын өмнөөс төлөвлөж эхэлдэг байна. Хүнд дурлахдаа хүртэл бодлогтой байдаг зүгээр ч нэг зүрхээ сонсоод сэтгэлээ өгчихдөггүй. Эрэгтэй хүн түүнтэй байхыг хүсвэл  энэ бүх шалгуурт нь тэнцэх хэрэгтэй. Олны дунд сэтгэл хөдлөлөө дарж нууж байдаг. Тэд гэнэтийн зүйлд дургүй ба тодорхой амьдралаар амьдрах дуртай. Эсрэг хүйстнээсээ романтик байдал, сайхан амраглал хүсдэггүй ба зөвхөн цаашид хамт амьдрахад тэр хүндээ бүрэн итгэж болох хүн хайдаг.
Жижигхэн төгс хэлбэртэй, дээд доод хэмжээс нь тэнцүү
 Жижигхэн төгс хэлбэртэй, дээд доод хэмжээс нь тэнцүү бол итгэл даах хүмүүс байдаг. Ийм уруултай эмэгтэйчүүдийн зарим нь үг дуу цөөнтэй байх нь элбэг байдаг ба дотроо бодолтой дороо суурьтай хүмүүс байдаг.
budda.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …